Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан товлогджээ
Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан дөрөвдүгээр сарын есний пүрэв гарагт болно.
Өнгөрсөн жилийн үндэсний бөхийн баяр наадмаар найм давж, улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас допингийн төрлийн бодис илэрсэн.Хориотой бодис хэрэглэсэн гэх асуудлаар түүний цолыг хураах саналд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зурсан юм.
Тэгвэл аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нь Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст ханджээ.
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо, Үр дүнгийн удирдлагын багт тус тус холбогдох маргааныг шийдвэрлэх хуралдааны товыг зарлажээ.
Тодруулбал, Дөрөвдүгээр сарын есний пүрэв гарагт 10:00 цагт хуралдахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.