🔴LIVE: Т.Аубакир: Н.Учралын засагт орох, орохгүй тухай ярилцаагүй. Eрөнхий сайдын бүрэн эрх
Н.Учралын Засгийн газар шинээр бүрдэж байна. Өмнөх Засгийн газрын сайдуудаас нь хэн, хэн улирах бол, шинээр хэн, хэн орж ирэх бол гэдэг сонирхолтой асуулт олон нийтийн дунд байгаа нь гарцаагүй. УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакиртай ярилцлаа.
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-Парламент анх удаа 126 гишүүнтэйгээр хуралдаж байна. МАН болон АН ойролцоо суудалтай. Ийм учраас монгол төрөөр яаж л бол яаж тоглож болдог нь харагдлаа шүү дээ. Хэдэн хүний албан тушаалын шаардлагаас болоод бид өнөөдөр ийм байдалд орчихлоо.
Монголын төр тогтвортой ажиллах ёстой. Шатахууны үнэ дэлхий даяар өсөж байна. Иймэрхүү тулгамдсан асуудлаа шийдэхийн оронд засгийн газраа унагаж байгаад, хувь хүнийхээ хувьд би сэтгэл дундуур байгаа.
-Танд үргэлжлүүлэн ажиллаач гэдэг санал тавьсан уу?
-Би үргэлжлүүлэн ажилламаар байна, эсвэл ажиллахгүй гэж байр сууриа илэрхийлээгүй байна. Ингэж хэлэхээр хүн итгэхгүй байх.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаад зургаа, долоон хуулийн төсөл бэлэн болголоо. Хоёрыг нь өргөн барьсан. Үүнээс, Гэр бүлийн тухай хууль хамгийн чухал нь.
Төрөлт буурч байна. Хэдхэн жилийн дараа хөдөлмөрийн насны хүний тоо буурах нь тодорхой болчихлоо. Хөдөлмөрийн насны хүн бага байх тусам нийгмийн даатгалын сан дээр ачаалал үүснэ. Төрөлтөө дэмжихгүй бол нийгмийн даатгалын сан ердөө 20 жилийн дараа дампуурахад ойрхон байна...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.