🔴LIVE: З.Боргилмаа: Гүтгэх, доромжлох, гутаах, худал мэдээлэл тараах гэдэг тус бүрдээ гэмт хэрэг

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
Эрүүгийн хуулийн 13.14.1-ийн "худал мэдээлэл тараах" гэдэг зүйл заалт нь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн гэж ҮХЦ дүгнэж, улмаар энэ дүгнэлтийг УИХ хүлээн авсан учир хуулинд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байгаа юм. МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаагийн байр суурийг сонслоо. 
МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа: 
-Эрүүгийн хуулийн тус заалт нь "хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн байна" гэж ҮХЦ дүгнээд, үүнийг УИХ хүлээн авсан учир хуулинд өөрчлөлт оруулахаар өнөөдөр өргөтгөсөн хэлэлцүүлэг хийж байна. 
"Худал мэдээлэл тараах" гэдэг заалт Эрүүгийн хуулийн 13.14.1-д орж хэрэгжсэн 2020-2024 оны хооронд энэ зүйл заалтаар 2400 хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж, 1600 нь хэрэгсэхгүй болсон байна. 176 хүн яллагдагчаар татагджээ. 176 хүн гэдэг нь хэрэг бүртгэлийн хэрэг нээсний 10 хувь нь болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, 10 хувь нь гэмт хэргийн шинжтэй, бусад нь гэмт хэргийн шинжгүй буюу юу л бол юуг зохицуулж болох юм гэсэн ойлголтыг эрх мэдэлтнүүдэд төрүүлсэн байна. 
Иймд, гүтгэх, доромжлох, гутаах, худал мэдээлэл тараах гэдэг олон төрлийн гэмт хэргийг нэг зохицуулалтаар зохицуулсан нь буруу байна гэж ҮХЦ үзсэн. Үүнээс улбаалаад, даргыг шүүмжлэх, нийгэмд болж буй үйл явдалд өөрийн байр суурийг илэрхийлэх үйлдэл бүгд гэмт хэрэг болдог. Гэтэл энэ нь гэмт хэрэг мөн үү, гэмт хэргийн санаа зорилго байсан уу гэдэг нь хуулинд тодорхой биш байхад бүгдийг нь нэг шуудайнд хийгээд, "гэмт хэрэг мөөн" гэж шийдэх явдал ихэссэн гэсэн үг. 
Чөлөөт хэвлэл гэдэг нийгэмд хяналтын үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Бидний татвараар санхүүжиж байгаа эрх мэдэлтнүүдийг хянадаг гэсэн үг. Гэтэл бичиж нэвтрүүлснийхээ төлөө айдас хүйдэст автдаг болсон. Маш удаан хугацаанд залхаан цээрлүүлдэг болсон. 
Үүнийг ҮХЦ "буруу" гэж үзсэн учир бид өнөөдөр Эрүүгийн хуулинд өөрчлөт оруулахаар цуглаад байна... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.