Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай

Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай

Улаанбаатар хотын хэмжээнд 272 мянга орчим айл өрх орон сууцанд амьдардаг. Эдгээр айл өрхийн ус, дулааны засвар ашиглалт, үйлчилгээг 70 контор хариуцан ажиллаж байна. Тодруулбал, айл өрхийн 48 хувийг нийслэлийн өмчит Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, 52 хувийг хувийн хэвшлийн 68 орон сууцны контор хариуцаж буй. 

69cb62600e1ea02d0ac5056a

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хувийн хэвшлийн орон сууцны конторууд нь олон жижиг бүтэцтэй тул тоног төхөөрөмж болон боловсон хүчний дутагдалтай байдаг. Сүүлийн жилүүдэд иргэдэд үзүүлэх орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар муудах, хугацаа алдах, гадна салбар шугамын урьдчилсан засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй байдлаас шалтгаалж нийтийн эзэмшлийн зам талбайд ус алдах, бохир халих зэрэг хүндрэлийг бий болгож байна. Иймээс хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулах шаардлагатай. Нөгөө талаас иргэд ариун цэврийн хэрэглэл, живх, алчуур, уусдаггүй цаас зэрэг төрөл бүрийн хог хаягдлыг жорлонгийн суултуур руугаа хийж байгаа нь бохирын хоолой бөглөрөх, халих эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймд иргэд та бүхнийг зүй бус хэрэглээндээ анхаарахыг уриалж байна” гэлээ.

69cb65450e1ea02d0ac5056b

Иргэдийн зүй бус хэрэглээний талаар Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын Зам талбайн мастер Д.Баянжаргал “Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “Хүннү молл” худалдаа үйлчилгээний цогцолборын урд талын барилгын бохирын хоолой дөрөв дэх удаа бөглөрч, авто зам дээр халих тохиолдол гарлаа. Иргэд бохирын хоолой руугаа янз бүрийн хог хаягдал хийдгээс болж бөөгнөрөл үүсэж нэг давхрын айлдаа суултуураар хальж гарах, улмаар гадна талбайд бохир халих, иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй байдал үүсэх, цаашлаад нян бактери тархаж, хүний эрүүл мэнд хохирох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх ч эрсдэлтэй. Иймээс иргэдийг хог хаягдал, хоолны үлдэгдлээ хогийн саванд хаяж, хариуцлагатай байхыг хүсэж байна” гэв.

69cb65960e1ea02d0ac50571

69cb654f0e1ea02d0ac5056c

69cb65630e1ea02d0ac5056f

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.