Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб үйл ажиллагаагаа эхлүүллээ

Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб үйл ажиллагаагаа эхлүүллээ

Улаанбаатар хотын замын түгжрэл, агаарын бохирдол, өдөр тутмын завгүй амьдралын хэмнэл нь иргэдийн хөдөлгөөний дутагдал, стрессийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсоор байна. Иймд амралтын өдрүүдийг эрүүл, идэвхтэй өнгөрүүлэх, байгальд ойр байх хэрэгцээ улам бүр нэмэгдэж буй энэ үед “Хонгирад” уулын клуб үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.

Тус клуб нь иргэдийн эрүүл, зөв амьдралын хэв маягийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилготой. Үйл ажиллагааны хүрээнд дараах чиглэлүүдийг онцолж байна:

  • Өндөр уулын алхалт болон авиралт
  • Энгийн явган аялал
  • Олон нийтийн оролцоонд тулгуурласан хөгжлийн хөтөлбөрүүд

Ууланд алхах нь бие бялдар болон сэтгэлзүйн эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой. Энэ нь биеийн хүчийг сайжруулж, зүрх судас, булчин, үе мөчийг бэхжүүлээд зогсохгүй стресс, ядаргааг бууруулж, сэтгэл санааг тайвшруулдаг давуу талтай. Мөн байгальтай ойр байснаар хүмүүст эрүүл амьдралын хэвшил тогтох, нийгмийн идэвх нэмэгдэх ач холбогдолтой юм.

Эрүүл мэнддээ анхаардаг, эерэг хүрээллийг бий болгох зорилготой хүн бүрд клубийн үүд хаалга нээлттэй. Нэгдэхийг зорьсон хүн бүр Hongirad mountaineering club фэйсбүүк хуудас болон Hongirad инстаграм хуудсаар дамжуулан холбогдож болно. Мөн клубийн аппликейшнийг татаж авснаар мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой. 

0027c039a7034f48889a236f6ceef7e0

ec75a0a4c731417896eba34dc0b9608f

4d5a603df35d440784795cd34ef67cfd

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.