🔴О.Алтангэрэл: Eрөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн найруулж оруулж ирэх хэрэгтэй

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай хуулиуд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцэн шинэчлэгдсэн. Харин Ерөнхийлөгчийн тухай хууль одоог хүртэл хэлэлцэгдэхгүй, хойшлогдсоор байгаа нь засаглал хоорондын ялгаа зааг алдагдах, нэгнийхээ эрх мэдэл рүү халдах эрсдэлийг бий болгож байна. Монгол Улс парламентын засаглалтай орны хувьд Ерөнхийлөгчийн институцийн чиг үүргийг маш тодорхой болгох нь зүйтэй юм.

Хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгаагаас үүдэн Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй эсэх талаар талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэх боллоо. Энэхүү "тайлбарын эргүүлэг" болон улс төрийн маргааныг таслан зогсоох цорын ганц гарц нь процессын хуулийг нарийвчлан батлах явдал юм. Иймд Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг даруй баталж, Үндсэн хуулийн зөрчлийг арилгах шаардлагатай байна гэлээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 46 минут
Зөв шүү.яг хэрэгтэй хуулийг ерөнхийлөгч л гацааж бга өөртөө хамаатай хуулийг бол гацааж өөрийн эрх ашигт нийцүүлж бга