🔴Д.Энхтуяа: Н.Учралын засгийн газар дэд сайдтай байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна
Ардчилсан намын бүлэг шинээр байгуулагдах Засгийн газарт улс орны хөгжлийн бодлогыг зөв эрэмбэлж, бодит ажил хэрэг болгох шаардлагыг тавьж байна. Тус бүлгийн хаалттай хуралдаанаар гишүүд байр сууриа илэрхийлэхдээ, 2024 оны сонгуулийн үеэр яригдаж байсан "24 мега төсөл"-ийн сураг алдарч, хөгжлийг хурдасгах бодлого тодорхойгүй байгааг шүүмжилжээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
- Өнөөдөр айл болгонд хорт хавдрын өвчлөл нүүрлэж, эрүүл мэндийн салбар уналтад орсон төдийгүй 40 орчим насны залуучууд гэнэтийн ослоор нас барах тохиолдол их байна. Мөн ахмад настнууд үл хайхрах хүчирхийлэлд өртөж, хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа энэ үед хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлогыг хамгийн түрүүнд тавих ёстой гэж үзэж байна.
Ардчилсан намын бүлгийн зүгээс сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, олон хулгай луйврыг ил болгож байгаа ч шинээр томилогдох албан тушаалтнуудаас бодит үр дүн, өндөр хүлээлт бага байгаа. Шинэ Засгийн газар улс орны хөгжлийг өөр өнцгөөс харж, тооцоо судалгаатай ажиллаж чадах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийллээ.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухайд дэд сайдгүй ажиллах асуудал яригдаж байгаа ч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.