Н.Учралд өгөх олон нийтийн захиас
1987 оны залуу Монгол Улсын Ерөнхий сайд болж байна. Тэрээр 38 настайдаа эрх баригч намын даргаар тавигджээ.
Монгол ардын нам гурван жилийн нүүрэнд гурав дахь Засгийн газраа байгуулж байна. 1996-2000 оны Ардчилсан холбоо эвслийн алдааг давтах уу, эс давтах уу гэдэг торгон ирэн дээрээ ирээд байгаа хэрэг.
Ардын намаас УИХ-д сонгогдсон 68 гишүүн 33/35 болж хоёр хуваагдсан нь тодорхой болсон. Эрх баригч намын зодоон дунд улсын эдийн засаг сүйрлийн ирмэг дээр ирээд байгаа нь нууц биш. Эв нэгдэлгүй МАН-ын зодоонд энгийн иргэдийн амьдрал өртсөөр байгаа нь дэлхий нийтэд үүсээд буй шатахууны тасалдал, үнийн өсөлтийг төр бодлогоороо шийдвэрлэж чадахгүй хэмжээнд хүрснээс харагдана.
Ийм учраас Н.Учралд олон нийт маш их итгэл хүлээлгэж байна. Ачааны хүндийг үүрч зүтгэхээс өөр аргагүй нөхцөлд ирсэн.
Юуны өмнө тэрээр намаа бүтэн байлгах ёстой. Засгаа тогтвортой байлгахгүй бол төр засагт итгэх иргэдийн итгэл улам бүр унасаар байна.
Иргэдийнхээ амьдрал ахуйг өөд нь татах хэрэгтэй байна. Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг. Улс төрчдийн зодоонд хэлмэгддэг хэсэг бол эгэл жирийн иргэд. Иргэдийн халаасан дахь мөнгө инфляцид идэгдээд ор мөргүй алга болж байгаа нь өнөөгийн монголын улс төрийн үнэн төрх билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.