🔴С.Амарсайхан: Дараагийн УИХ-ын даргыг МАН-ын Удирдах зөвлөл шийднэ. "Би болно" гээд л болчихдоггүй
Улс төрийн хүрээнд өрнөж буй томилгоо, тэр дундаа УИХ-ын даргын албан тушаалд нэр нь яригдаж буй асуудлаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр албан тушаалын томилгоо нь улс төрийн намуудын хүрээнд шийдэгдэх асуудал, хамгийн гол нь хаврын бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалан болон нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг нэн тэргүүнд тавих шаардлагатайг онцлов.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангах, төр болон ард түмний итгэлцлийг хамгаалах, дотооддоо эвээ сахиж, гадаад бодлогоо эрчимжүүлэх эгзэгтэй цаг үед Засгийн газар байгуулагдах асуудал хамгийн хурдан шийдвэрлэгдэх ёстой. Өнөөдрийн чуулганаар УИХ-ын даргыг чөлөөлөх болон Ерөнхий сайдыг томилох асуудлууд хэлэлцэгдэж байгаа бөгөөд цаашид цаг алдалгүй төр засгийн үйл ажиллагааг жигдрүүлэх шаардлагатай.
УИХ-ын даргын томилгооны тухайд, энэ нь хэн нэгний хүсэл сонирхлоор бус, төрийн институцийн тодорхой шалгуур, намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр явагддаг процесс. Төрийн өндөр албан тушаалд тодорхой шалгуур хангасан, туршлагатай, эв эеийг сахисан, улс төржилтийг бүтээлч хандлагаар тэнцвэржүүлж чадах хүн томилогдох ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.