МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар залуу төлөөлөгчдийн чуулганд мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулж буй “Youth Council Summit 2026” арга хэмжээний “Цэгцэлье” хэсэгт Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар хүндэт зочноор оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр намаас ойрын үед хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээг товч танилцуулсан юм. Намын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Гишүүн төвтэй E-4 стратеги”-ийн хүрээнд Enam-03 аппликейшнийг хөгжүүлж гишүүдээ бүртгэлжүүлэх талаар, анхан шатны гишүүд, дэмжигчид, иргэддээ илүү ойр хүрч ажиллах зорилгын хүрээнд намын дарга одоогоор 11 аймагт, Ерөнхий Нарийн Бичгийн дарга 19 аймагт томилолтоор ажилласан тухай, дэргэдэх байгууллагын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийсэн, сургалт судалгааны байгууллагыг тусад нь Улс төрийн манлайллын академи болгон байгуулсан талаар танилцуулав.

Анх удаа болж буй “Youth Council Summit 2026” арга хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д Монгол Ардын намаас нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон 750 гаруй залуу оролцож байгаа бөгөөд "Төлөөлье, цэгцэлье, чөлөөлье” гэсэн гурван сэдвийн хүрээнд болж байна. Залуусын чуулга уулзалтыг Германы Фридрих-Эбертийн сан дэмжин ажиллаж байгаа юм.









Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.