🔴 Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Н.Учрал нар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлтэд татгалзсан санал өгчээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий сайдыг үүрэгт албанаас нь чөлөөлөх тухай саналыг хэлэлцлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтдээ, дэлхий нийтийн өмнө тулгарсан нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн гацаанаас өдөр цаг алдалгүй шуурхай хариу арга хэмжээ яаралтай авах цаг болсон тул улс төрийн гацаанаас гарах нь чухал гэж үзэн, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж дурджээ. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Л.Гантөмөр, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Хэрлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, Б.Баярбаатар, С.Зулпхар, Ц.Идэрбат, Э.Одбаяр, Н.Номтойбаяр нар оролцжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатараас гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалаа. Байнгын хорооны хуралдаанд нийт 19 гишүүн оролцсоноос 16 гишүүн  буюу 84.2 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дэмжлээ. Татгалзсан гурван гишүүн нь Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Н.Учрал нар байлаа. 

Үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Ерөнхий сайдын гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр бэлтгэж байна.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 21 минут
Занданшатар зөв шийдвэр гаргажээ.Эртхэн гаргах байж дээ.