Г.Занданшатарын засгийн газар ажлаа авах үед эдийн засгийн эрчимтэй уналт үргэлжилсэн үе байлаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Боомтын сэргэлт, 14 мега төсөл гэх мэт том том төслүүд хөдөлгөх нэрээр улсын төсвөөр туйлж, төрийн санг улайсгах хүртэл хэмжээнд хүргэсэн эдийн засгийг Г.Занданшатарын засгийн газар засч залруулах гэж шат дараатай арга хэмжээг алхам алхмаар хэрэгжүүлж байсан билээ.
Үүний нэг жишээ нь Үндэсний баялгийн санг зузаатгах, цаашлаад уул уурхайн томоохон орд газруудтай хэлэлцээр хийж, өнгөрсөн хугацаанд алдагдсан баялгаа эргүүлэн авах алхмууд байсан.
Үүний тод жишээ нь Ерөнхий сайд Рио Тинтогийн удирдлагуудыг дуудаж уулзаж байгаад Монголын талын захирлаар монгол хүн удирдуулах шийдвэрийг гаргуулсан явдал байлаа. Цаашлаад өчигдөр оройхон гэхэд мөн л Рио Тинтог дуудаж урдаа суулгаж байгаад "Та нартай үзэж тарна" гэж хоёргүй утгаар хэлсэн. Усны төлбөрөө ч авна гэж мэдэгдсэн.
Харин сүүлийн өдрүүдийн улс төр Г.Занданшатарын танхим руу чиглэж, парламент дахь Ардчилсан намтай хүч хавсарснаар засгийн газрыг ганхуулах хэмжээнд хүрчээ
Үндсэндээ Рио Тинто Г.Занданшатарыг унагахын тулд 20 сая доллараар "худалдаж авсан" АН болон Женко, Л.Оюун-Эрдэнэ гэсэн бүлэглэлдээ захиалга өгч, тэр нь биелэх гэж байна хэмээн улс төрийн хүрээнд "шивнэлдэх" болов. Сая болсон АН-ын дотоод сонгуульд уул уурхайн мөнгөөр олон тооны царцаа оруулсан нь үүний нотолгоо болох магадлалтай.
Өнгөрсөн 30 гаруй жилд монголын улс төр бизнесийн томоохон бүлэглэлүүдийн захиалгаар шийдвэр гаргадаг болсон гашуун үнэн энэ удаад ч давтагдах бололтой. Энэ удаад уул уурхайн томоохон магнат буюу Рио Тинтогийн санаанд таалагдаагүй Г.Занданшатарыг огцруулах аян өрнөв. Эцсийн шийдвэрийг яг одоо хуралдах гэж буй МАН-ын УЗ-ийн хурал гаргах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.