Н.Учрал тэргүүллээ хадгалж чадах уу

Н.Учрал тэргүүллээ хадгалж чадах уу

Намрын чуулган нээлтээ хийсэн ч хуралдаж чадахгүй байгаа. “Улс төрийн шийдвэр гаргаж” энэхүү гацаанаас гарахын тулд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгээс гарсан шийдвэрийг Удирдах зөвлөлдөө уламжлах юм байна. 

Гацаанаас гарах уу, эс гарах уу?

Н.Учрал УИХ-ын даргаар хэвээр үлдэх үү, эс үлдэх үү?

Хэвээр үлдэх, эс үлдэхээс эс хамаараад түүний зорьж хийж байгаа ажлууд үргэлжлэх нийгмийн шаардлага байна. Үүний нэг нь, “Чөлөөлье” санаачилга юм.

Тэрбээр Улсын их хурлын дарга болсныхоо дараагаас “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлэн гаргасан.

Бизнес эрхлэхэд тулгардаг цаасан гох дэгээг арилгана” уриатай энэхүү санаачилгыг хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, улмаар төрийн хүн суртлыг багасгаж, бизнес эрхлэхийг хүссэн хэн ч төрийн байгууллагаас зөвшөөрөл авах гэж цаг алдахгүй, төрийн хүнд суртлыг мэдрэх шаардлагагүй болох билээ. Энэ хуулийн төсөл ахицтай байгаа. Ажлын хэсэг удахгүй УИХ-д өргөн барина гэсэн мэдээ байна.

Тэрээр УИХ-ын дарга болсноосоо хойш мөнхийн хоёр хөрш рүүгээ ажлын айлчлал хийчихлээ. Евразийн холбооны тэргүүнтэй уулзсан байна лээ. Энэхүү холбоонд элссэнээр хоёр хөрштэй хийж байгаа худалдааны харьцаа тэнцэнэ (одоо БНХАУ-тай дийлэнх буюу 80-90 хувьтай байгаа) гэсэн хүлээлттэй байгаа.

Н.Учрал Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсны хувьд хиймэл оюун ухааныг ашиглах чиглэлээр ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Тухайлбал, 2028 оны сонгуульд нэр дэвшигчдэд ёс зүйн өндөр стандарт, код тавихаа онцлохоос гадна, оюун ухааны тусламжтайгаар хийсэн шинжилгээгээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуулийн 228 нь хүний эрх, эрх чөлөөг ямар нэг байдлаар зөрчиж байгааг илрүүлж, Үндсэн хуулийн зөрчилтэй нэг ч хуулийг УИХ-ын босго давуулахгүй байх зарчим баримтлана гэдгээ мэдэгдээд буй.

Иймдээ MDA байгууллагын гаргасан судалгааны дүнгээр 2026 оны нэгдүгээр сарын байдлаар нэр хүнд нь өссөн улстөрчөөр УИХ-ын дарга Н.Учрал тодорч тэргүүлсэн байна лээ.

Н.Учралын нэр хүнд буюу олон нийтийн дэмжлэг 2025 оны арванхоёрдугаар сард 73.9 хувьтай байснаа 2026 оны нэгдүгээр сард 62.17 хувь болж буурсан хэдий ч нэр хүндээ хэмжүүлсэн улстөрчдийг тэргүүлсэн байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.