Н.Учралын "Улс төрийн шийдвэр" гарга гэх үгийн цаана...

Н.Учралын "Улс төрийн шийдвэр" гарга гэх үгийн цаана...

УИХ-ын хаврын чуулган эхлээд арав гаруй хонож байгаа ч парламент гацаанд ороод буй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Олон намын төлөөлөл бүхий парламентыг нэг намын дарга удирдах нь зохимжгүй" гэх шалтгаанаар чуулганыг гацаагаад байгаа билээ.

Өнөөдөр хуралдах байсан УИХ-ын нэгдсэн чуулган мөн л хуралдаж чадсангүй. Дөнгөж сая УИХ-ын дарга Н.Учрал чуулганы индэр дээрээс мэдээлэл хийлээ. Товчдоо тэрбээр, улс төрийн гацааг арилгахын тулд "УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР" гарга хэмээн УИХ дахь МАН-ын бүлэгтээ чиглэл өглөө.

Энэ үгийн ард Ардчилсан намын бүлгийн шахалтыг хүлээн авч, одоогийн Засгийн газрыг огцруулах, цаашлаад МАН-ын даргын хувиар гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаа улс төрийн шахалтаар авъя гэсэн агуулга уншигдаж буй юм. Тэрээр мөн, төрд гацаа биш гарц гаргалгаа хэрэгтэй хэмээн тодотгов.

УИХ-ын дарга Н.Учралын хэлсэн үгийг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

Түүний мэдэгдлийн араас УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 14 цагт зарлагджээ. Дөнгөж сая УИХ-ын дарга Н.Учрал өрөөндөө УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг дуудаж уулзаж байна. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баагий 24 минут
Юун Засгийн газар огцрох. Учрал намын даргаа ЕС-дад өгөөд л болоо. Хэвлэл мэдээллийнхэн та нар засаг огцрох сенсаац дэгдээхээ зогсоогоорой!