Хүнд даацын автомашин овоолго руу унаж жолооч нь хавчуулагджээ

Хүнд даацын автомашин овоолго руу унаж жолооч нь хавчуулагджээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл баг хавьд хүнд даацын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр /2026.03.24/ онцгой байдлын байгууллага өдрийн 16:32 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Howo ZZ5707S3840AJ” загварын автомашин овоолго руу урд хэсгээрээ унасан байдалтай байсан аж. Машины жолооч иргэн У/28 настай, эрэгтэй/-ын баруун хөл жолооны хүрдэнд хавчуулагдсан байсныг  гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.