Шатахууны хямрал олон улсыг доргиож эхэллээ
Ойрх Дорнодын нөхцөл байдал дэлхий даяар түлшний хомсдол үүсгэж, шатахууны үнэ огцом өслөө. Улс орнууд ч мөн яаралтай хариу арга хэмжээ авч эхэлж байна.
Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний онц байдал зарлалаа. Энэ хүрээнд түлшний импортыг нэмэгдүүлж, тээврийн салбарт засгийн газраас дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.
Ирланд улсын хувьд шатахууны онцгой татварыг тэглэлээ. Энэ нь үнийн өсөлтийн огцом дарамтыг бууруулж иргэдэд ирэх ачааллыг багасгахад чиглэж байна.
Харин Словени улс шатахууныг иргэдэд хязгаартай олгож эхэллээ.
Хятад улсад шатахууны үнийн өсөлт түүхэн дээд хэмжээнд хүрсэн учраас стратегийн нөөцөө ашиглан зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авч байна.
Өмнөд Солонгос улс шатахууны хэрэглээг багасгах үндэсний аян өрнүүлж улс орон даяар автомашины хэрэглээг бууруулахыг уриаллаа.
Хөгжиж буй орнуудад түлшний хомсдол илүү хүнд нөлөөлж байна.
Шри Ланк улс шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бөгөөд, ажлын дөрвөн өдрийн горимд шилжиж лхагва гарагийг амралтын өдөр болголоо.
Бангладеш улс мөн шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бол Камбож улсад хийн түлшний хомсдол үүсэж, нийтийн тээвэр доголдож, иргэдийн амьдралд нөлөөлж эхэлсэн байна.
Эх сурвалж: bbc, cnn, Reuters, Al Jazeera, AFP
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.