Дэлхий дахиныг хамарсан эрчим хүчний хямралаас гарахын тулд АНУ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Дэлхий дахиныг хамарсан эрчим хүчний хямралаас гарахын тулд АНУ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

АНУ, Израил хоёр Иранд цохилт өгсний улмаас дайн дэгдэж, дэлхий даяар эрчим хүчний хямрал үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд шатахууны хэрэглээ болон борлуулалтыг хязгаарлах арга хэмжээ авч эхэлж байна. 

Хормузын хоолойн тээвэрлэлт саатсантай холбоотойгоор дэлхийн томоохон гүрнүүд өөр өөрийн онцлогт тохирсон багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагын нэг нь АНУ юм. 

АНУ: Стратегийн нөөцийн "интервенц"

АНУ эрчим хүчний бие даасан байдал харьцангуй өндөр ч дэлхийн үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд нөөцийн хүчээ ашиглаж байна. 2026 оны эхний хоёр сард АНУ-ын шатахууны үнэ сүүлийн хэдэн жилийн хамгийн доод түвшиндээ байв. Нэгдүгээр сард тус улсын дундаж үнэ нэг галлон нь $2.813.78 литрорчим байсан нь 2021 оноос хойших хамгийн хямд үзүүлэлт болсон. Хоёрдугаар сард болсон өвлийн шуурга болон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээтэй холбоотойгоор үнэ бага зэрэг өсөж, $2.91-д хүрч байсан байна.

Харин гуравдугаар сарын эхээр Ойрхи Дорнодод зэвсэгт мөргөлдөөн эхэлж, Хормузын хоолой хаагдсанаар АНУ-ын шатахуун түгээх станцуудын үнэ өдөр бүр 5-10 центээр нэмэгдэж эхэлсэн бөгөөд 3-р сарын дунд үе гэхэд үндэсний дундаж үнэ $3.72-д хүрч, зарим мужуудад (жишээ нь Калифорнид) $5.50-аас давсан байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх төлөвлөгөөгөө тав хоногоор хойшлуулж, яриа хэлцэл хийхээр оролдож байгаа нь зах зээлийг бага зэрэг тайвшруулж, шатахууны фьючерс үнэ 10 орчим хувиар буурч, нэг галлон нь $2.91 - $2.97 орчимд хэлбэлзэж байна. Гэсэн хэдий ч энэ нь оны эхэн үетэй харьцуулахад хэрэглэгчдэд хүнд туссан хэвээр байна.

  • SPR (Стратегийн нөөц) гаргах: Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Олон улсын эрчим хүчний агентлагтай (IEA) зөвшилцөн 172 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөсөө зах зээлд нийлүүлж эхэлсэн.
  • Дотоодын олборлолтыг дэмжих: АНУ-ын дотоодын занарын тос, байгалийн хийн олборлолтыг эрчимжүүлж, Ойрхи Дорнодоос хамааралтай байдлыг бууруулах бодлого баримталж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.