Б.Батхишиг: Ардчилсан нам бол МАН-ын гар хөл болчихсон юм байна

Б.Батхишиг: Ардчилсан нам бол МАН-ын гар хөл болчихсон юм байна

Ардчилсан намын дотоод сонгууль явагдаж байгаа энэ үед тус намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч болон гишүүд "АН-ын нийслэлийн зургаан дүүргийн намын хороонд МАН-ын 6000 царцаа ирж буугаад байна" хэмээн ярих болов. Үүнийг 2024 оны орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан "Люмино" хамтлагийн дуучин Бажи (Б.Батхишиг) мөн батлав.  

"Люмино" хамтлагийн дуучин Бажи (Б.Батхишиг): 

-Өчигдөр нээрээ үнэхээр гомдсоон. Ардчилсан нам бол зүгээр л нөгөө намын гар хөл болчихсон юм байна гэдгийг өөрийн нүдээр үзэж харлаа. Намынхаа дотоод сонгуульд оролцож байхад 2,3-хан хоногийн өмнөөс нэг байшин дээр 70 хүнийг шилжүүлээд ирүүлчихсэн. Ихэнх нь МАН-ын гишүүд. 

Нээрээ энэ нам маань үндэс хэсэгтээ зүгээр л өөр намын гар хөл болоод, зүгээр л заваарчихсан юм байна гэдгийг нүдээрээ харлаа. Ер нь тэгээд хамгийн доод хэсэгтээ ийм байгаа нам ер нь яаж цаашаагаа гоё явах бол? Бид нар ер нь тэгээд нэг л намтай юм байна шд. Яаж ч доороо орилоод шударга байх гээд, залуучууд мянга тэмцээд хэзээ ч ялахгүй, энэ систем нь хэзээ л арилахгүй. Ер нь л үргэлж л ийм муухай амьдрах дүр зурагтай л юм байна. Ядаж АН-аа арай өөр байна гэж харж хүлээж байлаа. Намын дотоод сонгуульд өөр намыхан дунд нь ороод удирдаж байна гэхээр яана даа. 

Бүгдээрээ Т.Батцогтыг зөндөө л дэмжиж байлаа, Баянзүрх дүүрэгт байхаас нь л нийслэлд ч гэсэн. Тэгээд 2,3 сонгуульд ялалт байгуулсангүй. Тэгээд эсрэг талдаа үйлчилдэг ийм л хүн байсныг нь ч мэдлээ. Харамсалтай л юм даа гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.