Ойрын гурав хоногтоо нийт нутгаар дулаарна
Өнөөдөр /2026.03.09/ нийслэл хот орчмоор шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө 0 градус орчим байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 03-р сарын 09-нөөс 11-нийг хүртэл ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгийн нутгаар шар усны үерийн аюулын их эрсдэлтэй байгааг анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, Алтайн уулархаг нутаг, Идэр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн, өдөртөө Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Увс нуур болон Дархадын хотгороор -7...-12 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
Гуравдугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст дулаарах боловч 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.