"Өргөө" амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг Ерөнхий сайд шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 98 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газарт өнөөдөр /2026.03.08/ ажиллав.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Өргөө” амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар найман эх амаржжээ. Тус амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна.
Тус эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо оношилгооны аппарат нэн шаардлагатай байгааг удирдлагууд нь танилцуулав.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, эхо аппарат худалдан авахад шаардагдах санхүүжилтийг шийдэхээр болов. Мөн Монгол Улсын хүн ам 20 жилийн дотор нэг саяар өсөхөд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны зүтгэл, эмч нарын өндөр ур чадвар чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв.
Ташрамд мэдээлэхэд, Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон. Энэхүү бодлогынхоо хүрээнд 2026 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлсэн юм.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.