Н.Учрал: "Нарлаг монголын малчин" хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ

Н.Учрал: "Нарлаг монголын малчин" хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ
 
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хойд бүсийн иргэдтэй хийж буй уулзалт өнөөдөр (2026.03.08) Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд үргэлжилж байна.
 
Соёлын дундаршгүй өв, байгалийн арвин нөөцтэй Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгон, 129 багт нийт 137 мянган хүн ам аж төрж байна. Аймгийн эдийн засгийг авч үзвэл мал аж ахуй, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг салбарууд зонхилдог.
 
Хөвсгөл аймаг мал сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг. УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгын хүрээнд малчдын эрх ашгийг бодлогын цөмд нэгтгэх, орлогыг төрөлжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр багтсан.
 
Мөн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд нийт 367 барааг тухайн бүсэд татваргүй экспортлох боломжтой болсныг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцоллоо. Иймд бүс нутгуудад ложистикийн төв байгуулж, дэд бүтцээр дэмжихэд анхаарахаа илэрхийлэв
 
Иргэдийн зүгээс малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх санаачилгуудыг хэлж, аялал жуулчлалын босоо тэнхлэгийн авто зам, ноос ноолуур боловсруулах үйлдвэр, дулааны станцын инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтуудын ажлуудыг урагшлуулах шаардлагатайг уламжиллаа. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.