Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа

Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа

2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар метро төслийн хүрээнд хүний нөөц бэлдэх хамтран ажиллах санамж бичгийг ШУТИС, “Духуа Инженеринг” ХК-тай хамтран байгуулж, хоёр улсын хамтарсан 2+2 боловсролын хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд ШУТИС-д метроны чиглэлээр 51 оюутан суралцаж байна. Харин өнөөдөр нийслэлийн тэтгэлгээр магистрт суралцахаар долоон оюутан БНСУ-ыг зорихоор хариуцлагын гэрээ байгууллаа.

69aa8a030e1ea02d0ac502f5

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тэтгэлгээр БНСУ-ын Халла их сургуульд суралцахаар шалгарсан магистрын оюутнуудаа сурлагын өндөр амжилт хүсье. Улаанбаатар хот анх 600 мянган хүн амтай, 84 мянган автомашинтай байхаар төлөвлөгдсөн хот. Гэвч өнөөдөр суугуул болон шилжин суурьших, түр оршин суугчидтайгаа нийлээд 2 сая орчим хүн амтай, 800 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй их хот боллоо. Улаанбаатар хотод авто замын түгжрэл, агаарын бохирдол гэсэн үндсэн хоёр асуудал байна. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд нийслэлээс хөгжлийн 16 мега төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Улаанбаатар метро төсөл юм. Улаанбаатар метро төслийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор БНСУ-ын Халла их сургуультай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх магистрын долоон оюутанд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 100 хувийн тэтгэлэг хоёр жилийн хугацаатай гардуулж, хариуцлагын гэрээ байгууллаа. Оюутнууд энэ хавраас сургуульдаа суралцана" гэв.

Халла их сургуульд суралцах магистрын долоон оюутан төгсөж ирээд Улаанбаатар метро, Улаанбаатар трам төсөлд ажиллах эсвэл ШУТИС-д метроны чиглэлээр багшлах юм. Дээрх уулзалтад ШУТИС-ийн ректор Т.Намнан, ШУТИС-ийн МИТС-ийн захирал Н.Пүрэвдорж, Хөтөлбөр хариуцсан, Халла их сургуулийн профессор Хуанбо Жаг, “Духуа Инженеринг” ХК-ийн ерөнхий менежер Кан Гаын нар оролцлоо.

69aa8a0b0e1ea02d0ac502f6

69aa8a160e1ea02d0ac502f7

69aa8a1a0e1ea02d0ac502f8

69aa8a220e1ea02d0ac502f9

69aa8a250e1ea02d0ac502fa

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.