Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймагт шар усны үер буух эрсдэл маш өндөр байгааг ОБЕГ анхааруулав
Хаврын шар усны үер бол өвлийн улиралд хуримтлагдсан цас цаг агаар тогтвортой дулаарах үед богино хугацаанд хайлж, гадаргын урсац болж эрчимжин гол мөрөн, сайр, гуу жалгаар их хэмжээний ус урсан өнгөрөх үзэгдэл юм.
Шар усны үерийн аюулын зураглалаар гуравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, 35 хувь нь их, 40 хувь нь дунд гэсэн аюулын зэрэглэлтэй байна.
Маш их байгаа аймгуудыг дурдвал Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгууд байна. Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 6-11-ний өдөр хүртэл ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


зураг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.