Монгол улсын шадар сайд Монгол Улс дахь НҮБ-ын хүүхдийн сантай хамтран алслагдсан орон нутагт хүрч ажиллана

Монгол улсын шадар сайд Монгол Улс дахь НҮБ-ын хүүхдийн сантай хамтран алслагдсан орон нутагт хүрч ажиллана
 
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр \2026.03.06\ НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Д.Беатаг хүлээн авч уулзжээ. 
 
Уулзалтаар НҮБ-ын Хүүхдийн санд олон жил ажилласан туршлагатай ажилтан Монгол улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, тэр дундаа НҮБ-ын Хүүхдийн сан бодит хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж цаашид хоёр талын хамтын ажиллагаа илүү өргөжин дэвшинэ гэдэгт итгэлтэй байгаагаа МУ-ын Шадар сайд Х.Ганхуяг илэрхийлэв.
 
Уулзалтын үеэр бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд болон гамшгийн эрсдлийг бууруулах үеийн хүүхэд хамгааллын хамтын ажиллагааны талаар санал солилцож Монгол Улсын хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх, эх нярайн эрүүл мэндийг сайжруулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлын сөрөг нөлөөг бууруулах, нярайн эрт илрүүлгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мөн боловсролын салбарт хүртээмжтэй, цахим сургалтын шинэлэг арга хэлбэрийг дэмжиж, сурагчдын үдийн хоолны чанарыг сайжруулах, сүү өгөх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого зэрэг хүүхдийн эрүүл мэнд, хөгжил хамгаалалд үнэтэй хувь нэмэр оруулсан Санд талархал илэрхийллээ.
 
Энэ хүрээнд хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих, боловсролын чанарыг сайжруулах, сургуулиудын цахим сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнчлэн хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах чиглэлээр Засгийн газрын бодлогын хүрээнд бидний нягт хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж ойрын хугацаанд алслагдсан орон нутагт хүрч ажиллахаар боллоо.
7a5ed03facd544b7b843dbaa5771d796

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.