Монголын шигшээ баг бүх багуудыг тэргүүлэн өрсөлдөнө
2026 оны FIBA 3x3 сагсанбөмбөгийн Ази тив, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн тав дахь жилдээ Сингапур улсад зохион байгуулагдана.

2026 оны 4 дүгээр сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдах Ази тив, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 22 баг тивийн аварга цол болон 2027 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө өрсөлдөнө.
Монгол улсын шигшээ багууд чансаа болон амжилтаараа энэ тэмцээний гол фаворитуудын нэг хэвээр байна.
-
Эрэгтэй баг: Монголын эрэгтэй баг эрэмбээрээ бүх багуудыг тэргүүлж байгаа ба А хэсэгт Тайвань болон урьдчилсан шатнаас шалгарах (Филиппин, Папуа Шинэ Гвиней, Тайланд, Мальдивын аль нэг) багтай тоглоно. 2017, 2023 онуудын хошой аварга манай залуус Австралийн багтай дөрөв дэх удаагаа шигшээд тунан үлдэнэ хэмээн шинжээчид таамаглаж байна.
-
Эмэгтэй баг: Манай эмэгтэй эрэмбээрээ дэд байрт бичигдэж байгаа ба хэсэгтээ Шинэ Зеланд болон урьдчилсан шатнаас шалгарах (Малайз, Туркменистан, Энэтхэгийн аль нэг) багтай өрсөлдөнө.
2027 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар албан ёсоор шийдвэрлэгдээд байгаа ба шилдгүүддээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.