Н.Номтойбаяр: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөнө
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын зохист тэнцвэр тогтоогүй алдаа засагдаагүй ба парламент, ерөнхийлөгчийн институтийн хооронд шүүх, засгийн газар, үндсэн хуулийн цэцийн жинхэнэ “эзэн” нь хэн байх вэ гэсэн эрх мэдлийн далд зөрчил, тэмцэл тасралтгүй өрнөдөг хэвээр байна.
Парламентын 126 гишүүнийг өндөг шиг өөгүй гэж хэлэхгүй. Гэхдээ гишүүд эрх мэдэлт хүчтэний өмнө сөгдөн дулдуйдсанаар ивээгдэж, дуулгавартай боол нь болж харин зарчмын төлөө сөрөн зогссон нь гэсгээгдэж “хонгилдуулдаг” улмаар аль ч байдлаар барьцаалагдсан парламент бий болно. Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй “УИХ-ын гишүүний ёс зүйн алдаагаа эгүүлэн татах” агуулга бүхий хуулийн төсөл нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагавар дагуулж, улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай гэж үзэж байгаа тул дэмжихгүй" гэжээ.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.