УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Сэлэнгэ аймагт ажиллав
УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал УИХ-ын дарга Н.Учрал болон төвийн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд ажиллаж орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэдтэй уулзалт хийжээ.
УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье, цэгцэлье” санаачилга нь Засгийн газрын бодлоготой уялдан, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх, цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн өсөн дэвжих бодит боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Алтанбулаг сумын боомтоор дамжин Евразийн бүс нутагт нийт 367 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр Худалдааны түр хэлэлцээрээр экспортлох боломж бүрдсэн. Энэхүү хэлэлцээрийг “амилуулах” алтан байршил нь тус сумын чөлөөт бүс болох талаар УИХ дарга уулзалтын үеэр онцолж байсан юм.
Сүхбаатар хотын уулзалтын үеэр Сэлэнгэ аймагт барьж байгаа дулааны цахилгаан станцыг дэд бүтцийн сүлжээнд холбох шугамын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, ХАА-н салбарын 2025 оны урамшууллыг бүрэн олгосон, Сайхан сумын спорт цогцолборын санхүүжилтийг 2026 оны улсын төсөвт тусгасан мэдээллийг иргэдэд хүргэжээ.
Мөн иргэд ХАА-н чиглэлийн дээд сургууль байгуулах, стратегийн ач холбогдол бүхий байршил болон хилийн боомтыг харгалзан аймгийг хотын статустай болгох саналыг дэвшүүллээ. Ингэснээр Дархан хотын жишгээр хөгжил, хөрөнгө оруулалтын шинэ боломж бий болно гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.