Онолоос зөрж, хөл дээрээ боссон Ц.Баярдаваагийн түүх

Онолоос зөрж, хөл дээрээ боссон Ц.Баярдаваагийн түүх
“40 мянгатын цаг засварчин ах” хэмээн таних нэг нь түүнийг андахгүй. 16 настайгаасаа цаг засварчин хийсэн тэрбээр 30 гаруйхан насандаа цус харваж, саажилт үүссэн ч хөл дээрээ дахин босож, пара хөнгөн атлетикийн тамирчин, ОУХМ, бөөрөнцөг түлхэлтээр дэлхийн аварга болж чадсан юм.
 
Гүн харваж гар, хөл нь мэдээгүй болсон бол эргэж сэргэх нь ховор ямар ч боломжгүй гэдэг. Гэсэн ч Ц.Баярдаваа гуай боломжгүйг боломжтой болгохоор өдөр бүр 1 км замыг 2 цаг туулан фитнестэй очиж, дасгал хийдэг байжээ. Ингээд өдөр бүр, жил бүрээр сэргэж, 140 кг-ыг газраас татаж байгаа түүнийг харсан Ардын багш, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, улсын начин Ц.Дамдин агсан “харвасан хүн 140 кг-ыг татна гэдэг гайхамшиг” гэжээ. Энэ явдал түүний тамирчин болох эхлэлийг тавьсан байна.
 
Миний найз мэдрэлийн мэс заслын эмч Ц.Энхбаяр “Чи бол онолоос зөрсөн хүн шүү гэж хэлж байсан” хэмээн ярих түүний ярилцлагыг хүлээн авч үзнэ үү
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.