Дархан-Уул, Ховд аймагт менингококкийн халдварын тохиолдол бүртгэгдэв

Дархан-Уул, Ховд аймагт менингококкийн халдварын тохиолдол бүртгэгдэв

Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 02-ны өдөр дөрвөн настай хүүхэд менингококкт халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Мөн гуравдугаар сарын 3-нд Ховд аймгийн Жаргалант суманд менингококкийн халдварын нэг тохиолдол лабораториор батлагджээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгч байгаа мэдээллээр, тухайн аймаг, сумдад хариу арга хэмжээг шуурхай авч, тандалт судалгаа, ойрын хавьтлуудыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Менингит нь менингококкоор үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй халдварт өвчин бөгөөд аль ч насныхан өвчлөх эрсдэлтэй ч 0-5 насны хүүхдүүд илүү өртөмтгий байдаг.

Иймд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг анхаарууллаа.

Үүнд:

  • 38 хэмээс дээш халуурах
  • Уйламтгай, тайвшрахгүй байх
  • Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
  • Бөөлжих
  • Нойрмоглох, сулрах
  • Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
  • Нярай хүүхдийн толгойн зулай товойх
  • Гар, хөл хүйтэн болох
  • Таталт өгөх
  • Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, биеэр тархах боломжтой. Дээрх шинж тэмдгийн нэг болон хэд хэд илэрсэн тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудах, эсвэл хамгийн ойрын эмнэлэгт нэн даруй хандахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.