Элчин сайдын тэнгэр нь хаясан Г.Тэнгэр

Элчин сайдын тэнгэр нь хаясан Г.Тэнгэр

Заяа нь хичээгээд байхад нь эзэн хичээдэггүй, тэнгэр нь хаясан хүн Монголд нэг ширхэг байна.  

Гадаад харилцааны дэд сайд байсан Г.Тэнгэр Элчин сайдаар гурвантаа томилогдоод явж чадаагүй анхны хүн болж Гиннесийн номонд бүртгүүлэх болзлоо хангаад байна.

Тэрээр 2017 онд Япон Улсад суух Элчин сайдаар, 2018 Австралид суух Элчин сайдаар тус тус томилогдож байв. Гэвч тухайн үед Монгол Улсын ерөнхийлөгч байсан Х.Баттулга итгэмжлэх жуух бичгийг нь өгөхөөс татгалзсан.

Учир нь Г.Тэнгэр Ерөнхийлөгчид хандан, “Х.Баттулга МАН татан буугдах ёстой гэжээ. Чамд хуцав аа! гэж хэлье. Намайг Тэнгэр гэдэг. Тусгаар тогтнолын ордноос олж болно хаха” хэмээн жиргэсэн байдаг.

Баяраа өөрөө л ширээнээс уначихсан юм билээ л...

Улмаар 2025 оны арванхоёрдугаар сард Австралид суух Элчин сайдаар хоёр дахь удаагаа томилогдсон боловч 2026 оны хоёрдугаар сарын 28-нд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байранд морилжээ. Түүний гэр бүлийн хүн болох Монголбанкны газрын захирал албатай Ш “Манай нөхөр гэртээ агсам согтуу тавиад байна” хэмээн цагдаагийн байгууллагад ханджээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээр нь түүнийг цагдаагийн байгууллагаас саатуулсан юм байна.

Ер нь сүүлийн жилүүдэд Г.Тэнгэр нь байнгын архидан согтуурах болсон, үүнээсээ болж зан авирын хувьд асуудалтай болсон гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчийн тамгын газар болон Гадаад харилцааны сайдын чихэнд хүрсэн бололтой юм.

Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх итгэмжлэх жуух бичгийг нь гардуулахаас татгалзаж, томилгоог цуцалсан шийдвэр гаргасан байна.

Гашуун нясуун юманд дуртай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэх муу нэртэй хүнийг Элчин сайдаар томилбол хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлнө, аягүй бол хэдэн сар ч бололгүй эргээд ирнэ гэж эмээж байгаатай холбоотой бололтой. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Gerlee 4 минут
Ene olon shantaajnii site nariig yaandaa 5 tsaas avj medee ustguulna gd l or undeslelgui medee niitlej bhiimda ger bul ehner huuhdiig ni bodoochee