ХОМ нь зөрсөн Э.Бат-Амгаланд ямар шийтгэл оногдуулахыг АТГ шийдвэрлэнэ
Төрийн өндөр албан тушаалтны АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ) зөрсөн тохиолдолд ямар хариуцлага оногдуулдаг вэ?
2006 оны "Авлигын эсрэг хууль" болон 2012 онд шинэчлэн найруулсан "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль"-иар сануулах, анхааруулах, цалин хасах, торгууль ногдуулах, цаашилбал албан тушаал бууруулах, чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн сүүлийн жилүүдийн хөрөнгө, орлого огцом өссөн талаар мэдээлж буй.
Тэрээр “Миний орлого хэд дахин нэмэгдсэн зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн. Гэвч, 2020 оноос хойших орлого нь 22 хувиар нэмэгдчихжээ.

Тодруулбал, 2020 онд 506.9 сая төгрөгийн орлого мэдүүлсэн бол 2021 онд 416.9 сая төгрөг болж 17.8 хувиар буурсан. 2022 онд 1.45 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос огцом өссөн. 2023 онд 290.3 сая төгрөг болж огцом буурсан бол 2024 онд 619.8 сая төгрөг болж дахин 329.5 сая төгрөгөөр өссөн байх юм.

Мөн, Э.Бат-Амгалан “Баянзүрх дүүрэгт олон тооны хотхон барьж байгаа ОПТУ гэж компани надад хамаагүй. Эзнийг нь танина. Германд цуг сурч байсан” хэмээн ярьж байсан боловч АТГ-т мэдүүлсэн ХОМ дээрээ “эзэмшиж буй аж ахуйн нэгж” гэдэг дээр ОПТУ ХХК-ийг оруулсан нь ХАСХОМ дээр дурайж байгаа билээ.
Ам, ажил нь зөрж буй Э.Бат-Амгалан төрийн өндөр албан тушаалтан учир хуулиараа Авлигатай тэмцэх газар (АТГ) шалгаж, зөрчил үүссэн эсэхийг шалгаж тогтоох нь.
Гагцхүү “атаман” Э.Бат-Амгаланг АТГ шалгаж чадах болов уу?

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.