🔴LIVE: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгох ажил үргэлжилж байна

AI хөрвүүлсэн

Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгох ажил үргэлжилж байна. Нийт 55 нэгж талбар чөлөөлөхөөс 36 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Энэ хавар хэрэгжих томоохон тохижилтын ажлуудын газар чөлөөлөлтийн явцтай газар дээр нь танилцаад явж байна. Энд нийтдээ 1,8 га газар дээр ийм тохижилт хийхээр зураг төсөв бүх юм бэлэн боллоо. Газраа чөлөөлөөгүй 3 айлтай тохирчих юм бол энэ хавар 5-р  сарын 1 гэхэд энэ Гандангийн зүүн талд ингээд 1,8 га газрыг чөлөөлнө.  Түүнчлэн 4 дүгээр сарын дундуур бид нар НИТХ-ын ээлжит хуралдаанаар Гандан гэсэн нэртэй ийм тогтоолын төсөл оруулна. Гандангийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж Гандангийн дэн дэнжийг одоо Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгох ийм одоо тогтоолын төсөл оруулахаар төлөвлөж байгаа. Энэ тогтоолын 2 дугаар заалтад цаашид дахиж энэ Гандангийн дэнж орчимд ямар нэгэн газар эзэмших ашиглуулах тухай ойлголтыг бүрмөсөн хориглож байгаа. За 3 дахь заалтаараа энэ Гандангийн дэнжийн орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийг нийслэлийн Иргэдийн хурлаар оруулж ирж батлуулахыг НЗД-д даалгана. Токио жишээлбэл хааны ордноо тойрсон асар том цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг манай Улаанбаатар хотод ийм эртний барилга байгууламжаа тойрсон цэцэрлэгт хүрээлэн байдаггүй. Тэгэхээр энэ бол магадгүй 4 5 жил 10 жил үргэлжлэхийг үгүйсгэхийн аргагүй гандан өөрөө нийтдээ 55 га газар дээр нийтдээ 1800 өрх айл одоо бүртгэгдсэн байдаг. 1800 өрх айл гэдэг чинь нэг ойролцоогоор  7800 нэгж талбар газар байгаа энэ нэгж талбаруудыг бүхэлд нь чөлөөлөх юм гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.