Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа

Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа

Яармаг, Арцат –Хархорин, Өнөр хороолол чиглэлийн Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур баганы угсралтын ажил бүрэн дууслаа. Тус төсөл нь 4.2 км урт шугамтай, 6.5–42 метрийн өндөртэй тулгуур багануудтайгаар төлөвлөгдсөн. Ийнхүү төслийн үндсэн суурь бүтцийг бүрэн угсарснаар барилга угсралтын ажил 61.7 хувийн гүйцэтгэлд хүрээд байна. Төслийг Франц улсын дүүжин замын систем үйлдвэрлэгч “Poma Group” компанитай хамтран дотоодын “Моннис Инженеринг” групп гүйцэтгэж байна.

Талбайн ахлах инженер Д.Батчулуун “Тулгуур багануудыг суурилуулах явцад аюулгүй ажиллагаа, барилгын норм, стандартын мөрдөлтийг нэн тэргүүнд тавин ажиллалаа. Өнөөдөр цасан шуургатай байсан ч салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнд байсан тул угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн” гэв.

Тулгуур багануудыг бүрэн угсарснаар төслийн дараагийн шат болох ган татлага (тросс) татах болон тээврийн системийн үндсэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдэж байна. Тус чиглэлд ашиглах 112 тонн жинтэй ган татлагыг 19 тулгуур баганын дээгүүр агаараар сүвлэн татаж суурилуулах бөгөөд уг ажлыг хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Яармаг, Арцат–Хархорин, Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хугацааг богиносгох, байгальд ээлтэй нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон дэд бүтцийн төсөл юм.

69a6569ae337fe7967a3130f

69a656a6e337fe7967a31310

69a656bae337fe7967a31311

69a656e5e337fe7967a31314

69a656ece337fe7967a31315

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.