“Өвөрмонгол” рестораны гадна хүн дээрэмдэж, амийг нь бүрэлгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

“Өвөрмонгол” рестораны гадна хүн дээрэмдэж, амийг нь бүрэлгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Баянгол дүүргийн нутаг, X хороололд үйл ажиллагаа явуулдаг “Өвөрмонгол” рестораны үүдэнд 2025 оны арваннэгдүгээр сарын 2-нд хүмүүс зодолдож, нэгнийхээ амийг бүрэлгэсэн хэрэг гарсан билээ.

Уг хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын ажилтнууд шалгахад иргэн Б, Т тэргүүтэй хүмүүс зодолдон, олон нийтийн газар танхайрч, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эрхийг зөрчсөн байжээ. Улмаар иргэн Ц-д халдан түүний өмсөж явсан хувцас болон бичиг баримтыг дээрэмдсэнээс гадна Б гэх хүнийг хутгалан амийг нь хохироосон байдаг. Цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж А гэх хүн амийг нь хөнөөж, дээрэмдсэн болохыг тогтоосон аж.

Уг хэрэгт МБА-наас шалгалтын ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хэргийг хүргүүлсэн байна.

Зургийг AI agent

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.