“Санхүү өгнө“ гэж дуудаж хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг баривчилжээ

“Санхүү өгнө“ гэж дуудаж хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг баривчилжээ

"Санхүү авна" гэх зар байршуулсан эмэгтэйд хутга тулган бэлгийн хүчирхийлэл үйлдэж, зодож, данснаас нь 1.7 сая төгрөгийг авсан М, Б, Ц нарын сэжигтэй 8 этгээдийг шуурхай олж тогтоон баривчилжээ.

Тодруулбал, 2026 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 00:00 цагийн орчимд "Санхүү авна" гэх зар байршуулсан эмэгтэйчүүд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд очиход үл таних 25-30 орчим насны 7 эрэгтэй хүн хутга тулган бэлгийн хүчирхийлэл үйлдэж, биед нь халдан зодож, банкны данснаас нь 1.7 сая төгрөгийг өөрсдийн данс руу шилжүүлжээ. Мөн гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, иргэн М, Б, Ц нарын сэжигтэй 8 этгээдийг шуурхай олж тогтоон баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна. Уг этгээдүүд нь бүлэг зохион байгуулалттайгаар "Санхүү авна" гэсэн зарын дагуу эмэгтэйчүүдтэй холбогдон тодорхой цэгт дуудан ирүүлж, биед нь хүч хэрэглэн хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогджээ.

Иймд хуурамч зар мэдээлэлд этгэхгүй байж, өөрийн эрүүл мэнд, амь насанд аюул учрахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.