🔴LIVE: Э.Батшугар: Уул уурхайн ямар хэмжээний өгөөж орж байгааг И-Монголиа-аар дамжуулан иргэдэд харуулна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: 

-Монгол Улсад 1392 төрийн байгууллага төрийн 3189 үйлчилгээг олгодог юм байна. Үүний 77 хувь нь ямар нэг байдлаар цахимжжээ. Одоо 822 үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байна. 

"Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй" гэж заалт бий. Гэтэл зарим төрийн байгууллагууд иргэний мэдээллийг хоорондоо зохицоод авч чадахгүй байна. Иймд үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй болно. Мөн, маш их мэдээлэл давхардсан байна. Бараг 20 мянган үйлчилгээ давхарджээ. 

Ерөнхий сайдаас даалгавар өгсөн, ашигт малтмалын үр ашгийн 60 хувийг ард иргэд хүртэх ёстой гэж. Монголын уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн өгөөжийн 60 хувийг иргэдэд ногдуулахаар болсон. Үүний хүрээнд И-Монголиа дээр энэхүү мэдээллийг ил тод байршуулна. Та аль компаниас ямар татварын, хэдий хэрийн өгөөж орж байгааг харж болдог болно. 

Zangia.mn-тэй хамтраад И-Монголиа ажлын байрны цэстэй болсон. Тус сайтад 20,000 мэдээлэл бий. Үүнийг И-Монголиа боловсруулаад, танд тохирох ажлын байрыг санал болгоно. 

төлбөрийг инновацлаг шийдвэрлэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.