Г.Батцэнгэл: Салбар тойрсон популизмд нэг цэг тавьчих боломж хэмээн итгэж байгаа
Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрч талууд өнөөдөр гарын үсэг зурсан.
Тодруулбал, Ухаа худаг, Нарийнсухайт, Барууннаран, мөн Эрдэнэтийн үүсмэл ордод хэрэгжиж буй төслүүдийн өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрч, талууд гарын үсэг зурсан. Тэгвэл Ухаа худгийг эзэмшигч ”Энержи Ресурс” компанийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Батцэнгэл дараах байр суурийг илэрхийлжээ.
”Энержи Ресурс” компанийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Батцэнгэл:
-Нийгмийн зөвшилцлөө хангаж, салбар тойрсон популизмд нэг цэг тавьчих боломж хэмээн итгэж байгаа. Төр хувь эзэмших яг зөв шийдэл мөн үү? Яаж дуусдаггүй хэрүүл болдгийг бид бүгд харсан, эрх биш ойлгосон байх. Төр нь зохицуулагчийн хувьд татвараа аваад, хувийн хэвшил нь бизнесээ хийгээд, тус бүрнээ урдах ажлаа хариуцаад явдаг зөв жишиг, хувилбар тогтоож чадвал энэ салбар, цаашлаад улс орны эдийн засаг, иргэдэд хэрэгтэй юм.
2008 онд 5 лиценз буюу нийт нөөцийн 96%-ийг төр бүрэн шилжүүлж авсан (өнөөдрийн ЭТТ), одоо үлдсэн 4%-ийг ашиглаад бий болох үр өгөөжийн 60%-ийг төр авна. Ер нь компаниудын төсөвт төвлөрүүлэх орлогын зарцуулалт, баялгийн сангийн хуваарилалт нь хэр оновчтой байгаа тухай иргэд анхаарах, улс төрчид нь ил тод тайлагнаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байгаа юм гэжээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.