COP ТҮҮХ 1: Анхны COP-ын гол санаачилга юу байв

COP ТҮҮХ 1: Анхны COP-ын гол санаачилга юу байв
COP ТҮҮХ 1: НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) анхны Талуудын бага хурал (COP) 1997.09.29-10.10-ны өдрүүдэд Италийн Ром хотноо болсон түүхтэй. Анхны COP-ын гол санаачилга юу байв, дэлхийн хэдэн орон оролцсон болон хөрөнгө санхүүтэй холбоотой мэдээллийг хүргэе.
 
Оролцогчид:
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын анхны бага хуралд тухайн үед нэгдсэн 170 гаруй улс, НҮБ-ын агентлагууд, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид оролцжээ. Энэ хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцыг “онолын баримт бичиг”-ээс бодит хэрэгжилтийг эхлүүлсэн, олон улсын хамтын ажиллагааг бодитоор эхлүүлэх анхны алхам болсон байна.
 
Хөрөнгө, санхүү:
COP1 бага хурлаар тодорхой мөнгөн дүн зарлаагүй. Харин хөгжиж буй орнуудад санхүү, техникийн дэмжлэг үзүүлэх механизмыг бий болгох асуудлыг голчлон хэлэлцсэн байна. Үүний үр дүнд, Олон улсын аргачлалын (GM)-ийн чиг үүргийг тодорхойлж, дараа нь Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын санхүүгийн механизм болгох суурь тавигдсан гэж дүгнэжээ.
 
Гол санаачилга:
•Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын институцийн бүтэц бүрдсэн.
•Улс орнууд Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөр (NAP) боловсруулах үүрэг хүлээсэн.
•COP1 цөлжилт, газрын доройтлыг хөгжлийн асуудал гэж тодорхойлсон түүх бичигдсэн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.