УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг Сэлэнгийн ард түмнээс уучлалт гуйхыг шаардлаа

Сэлэнгэ аймгийн ногоочид УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн хэлсэн үгтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

АН-ын дарга асан Лу.Гантөмөр нэвтрүүлэгт орох үеэрээ "Сэлэнгийн хятад цустай иргэд, ногоо сайн тарьдаг" гэж хэлсэн нь Сэлэнгэ аймгийн иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм.

Иргэн Х.Батцэнгэл:

-УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Өрөг.мн сайтад өгсөн ярилцлагадаа “Хятад цустай хүмүүс ногоо тариад хурдан ургуулдаг. Тэр нь Сэлэнгэ аймгийн ногоочид гэх үгийг хэлсэн. Сэлэнгийн ард түмэн бид хөлс хөдөлмөрөө хөрсөнд шингээж, хүнс үйлдвэрлэдэг баялаг бүтээгчид болохоос хэн нэгэн улс төрчийн амны алдаа биш. Бид улсын үр тарианы 50 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаар нь үйлдвэрлэдэг. Ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангасныхаа төлөө хятад цустай гэж доромжлуулж байгаа нь зүйд нийцэхгүй. Төрийн өндөр албан тушаалтан Л.Гантөмөр Сэлэнгийн ард түмнээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.