Монголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ

Монголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ингэний фермийн үйл ажиллагаатай (2026.02.08) танилцжээ. Тус ферм нь манай улс дахь анхны бөгөөд одоогоор байгаа ганц ферм юм.  

Уг фермийг “Солид партнерс групп” компани таван жилийн өмнө нээжээ. Нийт 225 тэмээтэй, 160 нь ингэ. 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байна. Нэг ингэнээс 2.5 литр сүү буюу бэлчээрийн тэмээнээс хоёр дахин их сүү авдаг байна. Зуны улиралд дөрвөн хүртэл литр сүү авдаг гэж фермийн удирдлагууд танилцуулав. Зориулалтын саалтуур ашигладаг учраас сүүний гарц нэмэгдэх, цаг хугацаа хэмнэх зэргээр бүтээмжийг өсгөжээ. 

viber image 2026 02 08 09 11 13 773

“Солид партнерс групп” компани 15 хүнийг ажлын байраар хангаж байна. Тараг, ундаа, хуурай сүү зэрэг найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлдэг. Цаашид бүтээгдэхүүнээ экспортлох зорилт тавьжээ.

Улсын хэмжээнд 60 мянган ингэ сааж, дөрвөн мянга литр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Гэхдээ үүний өмнө бүтээгдэхүүнийг дотооддоо таниулах, зах зээл бий болгох нь хамгийн чухал байна гэж тус компанийн захирал Б.Цэнд-Аюуш ярилаа. 

viber image 2026 02 08 09 11 12 089

“Солид партнерс групп компани” хэтийн зорилгоо монгол тэмээний сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, Монголын брэнд бий болгох гэж тодорхойлжээ. Тиймээс малчид, бусад аж ахуйн нэгжид туршлага судлах боломж олгох үүднээс фермээ инкубатор хэлбэрээр ажиллуулж байгаа юм байна.

viber image 2026 02 08 09 11 10 295

viber image 2026 02 08 09 11 15 390

viber image 2026 02 08 09 11 06 531

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 1 цаг, 47 минут
Маш зөв ажил эхэлжээ. Амжилт хүсье.