Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ойг тохиолдуулан цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ойг тохиолдуулан цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга Н.Учрал Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ойг тохиолдуулан /2026. 02.08/ хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Маршал Хорлоогийн Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан суманд төржээ.

УИХ-ын дарга Н.Учрал "Хорлоогийн Чойбалсан бол ХХ зууны эхэн үеийн Монгол Улс орших, эс оршихын зааг дээрх түүхийн адармаатай үед төрийн жолоог атгалцсан удирдагчдын нэг билээ. 

Энэ цаг үе бол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, орчин үеийн төрийн институтийн суурь тавьсан шийдвэрлэх он жилүүд юм. 

Өнөөдрийн туурга тусгаар Монгол Улс бол үе үеийн эх орончдын сэтгэл зүрх, хүч хөдөлмөрийн үр дүн.

Түүхээ санаж, сургамжаа ойлгож, тусгаар тогтнолоо нандигнан хамгаалах нь бидний үүрэг билээ" хэмээв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.