“Гарц” киноны аав, хүү хоёр “Нийгмийн дайсан”-д ямар дүрээр эргэн нэгдэв?

“Гарц” киноны аав, хүү хоёр “Нийгмийн дайсан”-д ямар дүрээр эргэн нэгдэв?

Хоёрдугаар сарын 26-нд бүх кино театруудаар нээлтээ хийх “Нийгмийн дайсан” уран сайхны киноны тийзер үзэгчдийн анхаарлыг татаж эхэллээ. 

Тус кино нь өнөөгийн бодит нийгэм болон сошиал орчин зэрэгцэн оршиж буй эмзэг, хурц асуудлуудыг уран сайхны хэлээр зоригтойгоор харуулснаараа онцлог болж байна.

22a9a7fdc15e4aa48db3f6274e53f953Бидний өдөр тутмын амьдрал, нийгмийн сүлжээнд өрнөх шүүлт, буруутгал, нэр хүндийн уналт, босолт гээд бүхий л үйл явдал өнөөдрийн нийгэмд салшгүй холбоотой болсон. Харин “Нийгмийн дайсан” кино эдгээр сөрөг урсгал дунд үнэн, ухамсар, хүний сонголт ямар үнэ цэнтэй вэ гэдгийг сануулж,
“Хэн нь нийгмийн дайсан бэ?”
“Үнэнээ хэлсэн хүн амьдрах боломжтой юу?”
гэсэн асуултыг үзэгчдээс асууна.
1419b8fd187847bca75ceda5c67be144

Энэ кинонд “Гарц” уран сайхны кинонд аав, хүүгийн дүрээр үзэгчидтэй уулзсан Буянтогтох, Содоо нар дахин нэг дэлгэцэнд нэгджээ. Тэд “Нийгмийн дайсан” кинонд тэс өөр орчин, тэс өөр сорилтын өмнө ямар дүрийн шугамаар гарч ирэх нь үзэгчдийн сонирхлыг улам бүр өдөөж байна.

10a7d01479cf45879db059b93a890a07

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.