Анх удаа хагас шигшээд дөрвөн Хятад тамирчин тунан үлдлээ
Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн гранпри тэмцээний хагас шигшээ өрсөлдөх тамирчид тунан үлдээд байна.

Энэ удаагийн дэлхийн гранпри тэмцээн эхэлсэн өдрөөсөө үзэгчдийн сонирхлыг татаж, тун үзүүштэй өрнөсөөр одоо хагас шигшээд өрсөлдөх тамирчид тунан үлдээд байна.
Онцлох статистик:
Тэмцээнд дэлхийн аварга цолтой есөн тамирчин өрсөлдсөнөөс шинэхэн дэлхийн аварга БНХАУ-ын Зао Шинтоноос бусад дэлхийн аваргууд бүгд шөвгийн наймд шалгарч чадалгүй хожигдон тэмцээнийг орхисон нь содон байлаа.
Снукер биллиардын түүхэнд анх удаа шөвгийн 16-д есөн Хятад тамирчин тунан үлдсэн нь онцлон тэмдэглүүштэй үзүүлэлт болж байна. Тэр ч бүү хэл хагас шигшээд дөрвөн Хятад тамирчин тунан үлдсэн нь түүхэнд анх удаа болж байна.
Хагас шигшээ тоглолтын өмнө домогт Хэндри болон нутгийн од Марко Фу нар үзүүлэх тоглолт хийсэн нь үзэгчдэд маш ихээр таалагдсан нь дамжиггүй. Марко Фу энэ удаагийн Гранпри тэмцээний үндсэн хэсэгт (шилдэг 32) чансаагаараа багтаж чадаагүй юм. Тэрээр саяхан Уэльсийн нээлттэй тэмцээний урьдчилсан шатанд Робби Уильямст хожигдсон бөгөөд энэ удаагийн гранпри-д зөвхөн зочин тоглогчийн хувиар ийнхүү оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.