🔴LIVE: 240-р байрны оршин суугч: Бүтэн төлбөрөө хийсэн ч орон сууцнаасаа хөөгдөж байгаадаа гомдолтой байна

AI хөрвүүлсэн

Орон байрны дээрмийг төр өөгшүүлэн дэмжиж байгаа талаар БЗД-ийн 30-р хороо, 240-р байрны оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийв. 

Иргэн н.Бямбадорж:

-Бид нар БЗД-ийн 30 дугаар хорооны 240 дүгээр байрны иргэд байна. 12 өрх орон сууц байраа алдахад хүрээд байна. Миний хувьд 2018 онд 100 хувийн төлөлтөөр байраа авсан. Тухайн үед улсын комисс хүлээж аваагүй, гэрчилгээ нь гараагүй. Гарахаар нь өгнө гэж байсан ч өнөөдрийг хүртэл гэрчилгээгээ аваагүй, бүх шатын байгууллагуудаар явсан. Эцэст нь цагдаа, прокурор, шүүх бүх шатын шүүхэд хандаад ч хана мөргөөд байна.

Бид 2018 оноос хойш 8 дахь жилдээ хохирч, орон сууцнаасаа түрүүчээсээ хөөгдөж гудамд гарахад хүрээд байна. Биднийг хохироосон хүмүүс нь Ганзориг, Ганболд гээд хоёр хүн байгаа. Энэ хоёр хүн ХЗХ-ноос зээл аваад 12 айлын орон сууцын ордер бичиг баримтыг тавиад зээл авчихсан. Тэгээд тэрийг нь шүүх болохоор нөгөө ХЗХ-ны талд гаргаад ХЗХ-ны өрийг барагдуулна гээд барьцаанд тавигдсан орон сууц байрнуудын зарж борлуулна гээд  шүүхээс шийдвэр гарчихсан. Мөнгө төгрөгөө өгөөд гэрээ контракт хийж авчихсан байрнаасаа хөөгдөх дээрээ ингээд тулчихсан. 

Харин бид нарын гомдол хэргийг шүүх нь огт авч хэлэлцдэггүй. Бид залилуулсан мөртлөө дахин нэмж хохирч байгаадаа гомдолтой байна гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батбаяр 22 минут
Шүүх үнэний талд үйлчлэхээ болиод удаж байна. Иж бүрэн цогц өөрчлөлт хийх цаг нь оройтоод байна.