УИХ-ын дарга Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г өнөөдөр /2026.02.05/ хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахаа УИХ-ын дарга Н.Учрал илэрхийлэв.

Элчин сайд М.Игавахара  олон улсын байдал ээдрээтэй байгаа энэ цаг үед манай хоёр улс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг улам бэхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд гар нийлэн ажиллахаа илэрхийллээ.

Мөн тэрбээр 2026 онд хоёр орны айлчлал, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллана гээд, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Улсын Их Хурлын даргын хувьд манлайлал үзүүлж ажиллахыг хүслээ.

Түүнчлэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд баталсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар таатай мэдээлэл дуулгасанд сэтгэл хангалуун байна.

Банкны шинэчлэлийг эрчимжүүлэх, хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахад та бүхний дэмжлэг чухал гэдгийг онцлон тэмдэглэснийг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.