🔴Б.Батбаатар: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуад Монгол Улсад айлчилж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатартай ярилцлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар:
-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. COP17 бол цөлжилтийн бодлогыг ирэх арван жилд ямар байх шийдлийг гаргадаг. Дэлхийн аль бүс нутагт хэр хэмжээний санхүүжилтийг зарцуулах, олон үр дагавар үзүүлэлт шийдвэрийг гаргах чухал байгууллага.
(COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд барилга байгууламжийг Олон Улсын компаниар бариулна. Тус хурлыг өмнө нь зохион байгуулж байсан туршлагатай компаниудын дунд сонгон шалгаруулалт зохион байгуулж байгаа. Түр байгууламжийг Монгол Улсад авчирч, бид түрээсэлнэ. Ингэснээр 40 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.