🔴LIVE: Бугын хохиролд 25.4 саяыг гаргуулахаас гадна ААН-ийг 30 сая төгрөгөөр торгожээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулав.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар:
-2025 оны 55 дугаар албан даалгаврын дагуу зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг хэрэгжүүлэх албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Хан-Уулын дархан цаазат газар 27 байршилд 43 иргэн, аж ахуйн нэгжийн 10753 метр урттай стандарт бус хашааг буулгаж, стандартын шаардлагад нийцүүлсэн. Гэтэл зарим иргэн, аж аухйн нэгжүүд хашааныхаа стандарт шаардлагыг биелүүлээгүйгээс болж, Хан-Уул дүүрэгт Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглалтын газарт нэг бодгаль халиун буга гэмтсэн тул дараах арга хэмжээг авч байна.
Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар бугын хохиролд 25.4 саяыг гаргуулахаас гадна ААН-ийг 30 сая төгрөгөөр торгож байна. Түүнчлэн тус компанийн газар эзэмшлийн зөвшөөрлийг хэсэгчлэн цуцалж байна.
Богд уулын эко систем муудаж байна гэж ойлгож болно. Богд уулын тусгай хамгаалалттай газарт газрын төлбөрөө төлөөгүй иргэн, ААН-н 14 тэрбумын өр үүссэн байгаа. Хэрвээ энэ төлбөрүүдийг төлж барагдуулахгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах, хуулийн байгууллагад шилжүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхэлнэ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах буюу шинэчилсэн найруулгын төсөл болох “Тусгай хамгаалалттай газар хамгаалалтын хуулийн төсөл”-ийг боловсруулсан байгаа. Ирэх хаврын чуулганд УИХ-д өргөн барина гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.