Байшин шатаж хүн амиа алдсан хэрэгт архи хамт уусан иргэнийг шалгаж байна
Төв аймгийн төвд өнгөрсөн сарын 28-нд айлын байшин шатаж, дотор нь байсан хүн амиа алдсан хэрэг гарлаа. Тус аймгийн Зуунмод сумын Ланс багийн нутаг дахь нэгэн байшин шатаж байгаа тухай мэдээлэл, цагдаа, онцгой байдлын байгууллагад өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргийн 15:00 цагийн үед иржээ.
Үүний дагуу онцгой байдлын албаныхан очиж галыг унтраахад дотроос нь нэг хүний цогцос олдсон байна. Талийгаач нь 51 настай Н гэх хүн байсан бөгөөд Төв аймгийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, түүнтэй хамт архи уусан 40 настай Н гэх эрийг холбогдуулан шалгаж эхэлжээ.
Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумд 40 настай иргэн өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн хэрэг гарсныг тус аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.