Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр цас орно

Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр цас орно

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Халх голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -12...-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. -16...-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна. 

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.