Монголбанкны 126 ажилтан цомхотголд орлоо

Монголбанкны 126 ажилтан цомхотголд орлоо

Монголбанкны 126 ажилтнаа цомхотгосон байна. УИХ-ын дарга Н.Учрал, гишүүдээс дөрвөн жилийн дотор 400 гаруйгаас 700 давсан орон тоогоо танаж цомхотгох шаардлагатайг Төв банкны Ерөнхийлөгчөөр томилогдох үеэс нь С.Наранцогтод захиж байсан юм.

УИХ-ын дарга Н.Учрал 1-р сарын 19-нд Төв банкны Ерөнхийлөгч, улсын Ерөнхий аудитор нартай уулзаж, данхар бүтцийг танах, давхардал хийдлийг арилгах 10 их наядыг давсан алдагдлын учир шалтгааныг оношлох талаар чиглэл өгсөн.

a83fc24393c54d95b831c2e10138ae0d

С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоод бүтцээ өөрчилж, 19 газар, хэлтсээс 9-ийг нь татан буулгах төлөвлөгөөгөө УИХ-ын даргад танилцуулсан. Үүний дагуу 126 орон тоог цомхотгож байгаа юм байна. УИХ-ын дарга Н.Учрал төгрөгийн ханшийг тогтвортой байлгаж, цалин орлогыг хамгаалах мөнгөний бодлого эцсийн эцэст бодлогогүй мөнгө, мөнгөгүй бодлого болсон гэж хэлсэн юм. Монголбанк 126 ажилтнаа цомхотгосон нь УИХ-ын 126 гишүүний тоог сануулсан сонирхолтой давхцал боллоо.

677d63e328da44259fbaf992bcbbbf2d

b8e5cc0813c4420db2172e5fc7e5da14

98cea5fa7b0743d091801733afcfcc7d

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.